Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль
Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн зорилт нь “Эрх зүйн маргааныг шүүхийн бус аргаар эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр шийдвэрлэх эрх зүйн үндсийг тогтоох, эвлэрүүлэн зуучлалыг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”. Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны маргааны төрөл
-Иргэний эрх зүйн маргаан
-Гэр бүлийн эрх зүйн маргаан
-Хөдөлмөрийн эрхийн маргаан
Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны ач холбогдол
Цаг хугацаа хэмнэнэ Нууцыг чандлан хадгална
Зардал мөнгө хэмнэнэ Хаалттай явагддаг
Эв зүйгээр маргаанаа шийдвэрлэх боломжтой
Эвлэрлийн гэрээ шүүгчийн захирамжаар баталгаажиж шүүхийн шийдвэрийн нэгэн адил хүчин төгөлдөр үйлчилнэ.
Эвлэрүүлэн зуучлалын хугацаа
Таны өргөдлийг хүлээн авч эвлэрүүлэн зуучлах ажиллагааг 30 хоногт багтаан явуулах бөгөөд талуудын хүсэлтээр нэг удаа сунгаж болно.
Улсын тэмдэгтийн хураамж
Эвлэрүүлэн зуучлалд өргөдөл гаргахад маргааны үнийн дүнгээс шалтгаалан улсын орлогод тэмдэгтийн хураамж төлнө. /1.065.00 төгрөгнөөс доош үнийн дүнтэй маргаанд/
Харин 1.065.000 төгрөгнөөс дээш хэдэн ч төгрөгний үнийн дүнтэй өргөдөл гаргасан тохиолдолд улсын тэмдэгтийн хураамж 30.000 төгрөг төлнө.
Эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд хандан өргөдөл гаргах
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн мэдээлэл лавлагааны ажилтан эсвэл эвлэрүүлэн зуучлагчаас эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаарх мэдээлэл авна. Тухайн эвлэрүүлэн зуучлалд гаргах өргөдлийн маягтын дагуу өргөдлөө гаргах бөгөөд зуучлагчийн туслах ажилтан өргөдлийг хүлээн авна.
Эвлэрүүлэн зуучлалд өргөдөл гаргахад нотлох баримт шаардахгүй.
Анхаарал хандуулсанд баярлалаа